TV9 телевизийн шууд эфир
TV9 - Таны телевиз (Монголын анхны 24 цагийн телевиз)

Тусламж:
Хэрвээ манай шууд тв таны компьютерт гарахгүй байвал Flash Player эндээс татан авч суулгана уу.

 

Монголын телевизийн түүхийн хуудаснаа ТВ-9 телевиз 2003 оны 9-р сарын 1-нд анхны нэвтрүүлгээ орон даяар цацаснаас хойш өнөөг хүртэл 7 жил идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.
ТВ-9 телевиз нь үзэгчиддээ хэзээ ч баяртай гэж хэлддэггүй 24 цагийн турш эфиртэй Монголын анхны телевиз. Техник технологийн хувьд хамгийн орчин үеийн дуу дүрсний тоон системээр мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгээ үзэгчдэд чанарын өндөр түвшинд хүргэдэг мэргэшсэн боловсон хүчний баазтай, санхүүгийн хувьд бүрэн бэхжин, Монголын хэвлэл мэдээллийн салбарт тэргүүлэгч суваг болсон юм.
“Таны телевиз” уриатай ТВ-9 телевиз нь дэргэдээ спорт, танин мэдэхүй, энтертайнмент хосолсон 2-р суваг, хамгийн олон залуу сонсогчтой “Дотно“ FM 103,6 радио станц болон “Иргэдээ өмөөрч бичнэ” уриатай Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин гарган, хэвлэл мэдээллийн салбар дахь үйл ажиллагаагаа тэлсээр байна.
Монгол улс, Улаанбаатар, СБ дүүрэг
Ерөнхий сайд Амарын гудамж-3, ТВ 9 телевизийн байр
Утас: 70110630, 70110631
Вэб: http://www.tv9.mn E-mail: tv9_television@tv9.mn, web_master@tv9.mn

 
   
© 2011-2011 Вэб сайтыг гүйцэтгэсэн- Алша Монгол Сайт .